
Солонгосоос Монголд
DOORI Co., Ltd. (БНСУ) үйлдвэрлэсэн усны нөөцийн савыг Монголд угсарч байна.
ЦУУРАЙТ НҮРГЭЭН ХХК нь 2010 онд төмөр хийцийн туслан гүйцэтгэх бригадаар үйл ажиллагаагаа эхлүүлж, барилгын дотор болон гадна сантехникийн угсралт, төмөр хийцийн үйлдвэрлэл, угсралтын чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн туршлагатай компани юм.
2018 онд үйл ажиллагаагаа албан ёсоор өргөжүүлэн ЦУУРАЙТ НҮРГЭЭН ХХК нэрээр ажиллаж, мэргэжлийн инженер, гагнуурчин, сантехникч болон туслах ажилтнуудаас бүрдсэн чадварлаг багийг бий болгосон.
Бидний хувьд чанар, найдвартай ажиллагаа, эрүүл ахуй, мэргэжлийн гүйцэтгэл болон хүний эрүүл мэнд хамгийн чухал. Төсөл бүрт хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн угсралт, хариуцлагатай үйлчилгээг хослуулан ажиллахыг зорьдог.
Цэвэр усны нөөцийн сав нийлүүлэх, байранд нь угсрах. Солонгосын DOORI компанитай хамтран ажилладаг бөгөөд GRP савыг хавтангаар тээвэрлэж, байранд нь угсарна.




Барилгын дотор, гадна сантехникийн шугам сүлжээний угсралт.
Төмөр хийцийн үйлдвэрлэл, угсралт: шатны бариул, аваарын шат, тагт, террас зэрэг.
Нөөцийн сав болон узелийн угсралт.
Хөргөлтийн системийн угсралт, тохируулга.
Халаалт, салхивч, агаар сэлгэлтийн системийн инженерийн угсралт.
Үүрэн холбооны антен, алсыг харагч зэрэг тоног төхөөрөмжийн угсралт.

DOORI Co., Ltd. (БНСУ) үйлдвэрлэсэн усны нөөцийн савыг Монголд угсарч байна.

Төсөлдөө тохирсон усны нөөцийн саваа сонгоорой. Солонгосын Doori брэндийн GRP савыг хавтангаар тээвэрлэж, байранд нь угсарна.

Дээврийн болон давхар тус бүрийн GRP усны сав, төмөр хийц, усан хангамжийн шугамын бүрэн шийдэл.

Цэвэр усны нөөцийн савны чиглэлээр Солонгосын DOORI компанитай хамтран ажилладаг.




Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Баяндалай сумын нутагт Скайтелийн үүрэн холбооны сүлжээний антен угсралт.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр захиргааны нэгдсэн байрны сантехникийн угсралт

Буянт-Ухаа 1 хорооллын 715-721-р блокын сантехникийн угсралт, төмөр хийц /Шатны бариул, аваарын шат г.м/

Буянт-Ухаа 2 хорооллын 1009-1015-р блокын сантехникийн угсралт, төмөр хийц /Шатны бариул, аваарын шат г.м/, гадна тохижилт

Мишээл барилгын их дэлгүүрийн халаалт, салхивчийн систем угсралт

Монгол банкны барилгын дотор сантехникийн угсралт, хөргөлтийн систем

Сүхбаатар дүүргийн 20-р хороонд байрлах Гүнжийн хотхон 30 айлын таунхаус — дотор, гадна сантехникийн угсралт, гадна талбайн тохижилт, төмөр хийц

Буянт-Ухаа 2 хорооллын 1046-1050-р блокын сантехникийн угсралт, төмөр хийц /Шатны бариул, аваарын шат г.м/, гадна тохижилт

Буянт Ухаа 2 хотхоны ХОНГОР худалдаа үйлчилгээний төвийн сантехникийн угсралт, төмөр хийц, гадна тохижилт

Баянзүрх дүүрэг сайд нарын 2-р эмнэлэг өргөтгөлийн 1-4 давхарын халаалтын систем

Сод зуун ХХК-ын Баянзүрх дүүргийн 8-р хороонд байршилтай Дүүхээ орон сууцны барилгын сантехникийн угсралт

Баянгол дүүргийн 1-р хороо Хонгор апартмент 144 айлын орон сууцны сантехникийн угсралт, нөөцийн сав, узель угсралт

Төв аймгийн Манзушир төсөл 1000 айлын орон сууцны К блокын сантехникийн угсралтын ажил

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн сантехникийн угсралт, хөргөлтийн систем

Дархан-Уул аймгийн цэцэрлэгт хүрээлэнгийн алсыг харагчийн угсралт

Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Нутгийн буях ХХК-ийн HAPPY RESIDENCE хотхоны төмөр хийц /тагт, террас/

Мөнх тэнгэрийн гүрэн ХХК Сонгинохайрхан дүүрэгт байрлах 70 айлын Үлэмж хотхоны сантехникийн угсралт, төмөр хийц, узель угсралт

Баянзүрх дүүрэг 8-р хороо Батлан хамгаалах яамны ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн сантехникийн угсралт, төмөр хийц

Завхан аймаг Завханмандал сумын нутагт Баянхайрхан төслийн уусгалтын 6 танк, хоргүйжүүлэх 1 танк, өтгөрүүлэгч 1 танк, хутгуурын суурь тогтоох 8 суурь гагнах төмөр хийцийн ажил

Баянхонгор аймагт байршилтай Хонгор хотхоны орон сууцны сантехникийн угсралт, төмөр хийц, нөөцийн сав, узель угсралт

Хан-Уул дүүргийн 4-р хороонд баригдаж байгаа 8 давхар А1, А2, А3, А4, А5 барилгын сантехникийн угсралт, төмөр хийцийн ажил, сэндвичэн загварын байр















































